Тус сургууль нь Филиппийн улсын шилдэг 3 сургуулийн нэгд албан ёсоор багтдаг томоохон англи хэлний сургууль юм. Тус сургууль нь 2009 онд Японы санхүүжилтээр байгуулагдсан бөгөөд өдгөө Филиппин улсын аялал жуулчлалын бүс болох Сэбү хотын Бизнесийн дүүрэг гэгдэх IT Park-д Далайн эрэг дээрх Ресорт хэлбэрийн 2 томоохон кампустай үйл ажиллагаа явуулж байна.
Сургуулийн байранд 500 хүүхэд нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Филиппин улсын Сэбү хотын Эдийн засгийн тусгай бүсэд байрладаг Skyrise 4B-ийн 7 давхарт 2500 м2 талбайтай байхаар 2 дахь салбараа нээсэн юм. Энэ нь Себу хотын хамгийн их ачаалалтай мэдээллийн технологийн төвд байдаг тул та хотын амьд уур амьсгалыг мэдэрч, 24 цагийн турш англи хэлийг ашиглах боломжтой.
ITPark-н эргэн тойрны хүмүүстэй чөлөөтэй англиар ярих боломжтой. Кампус болон дотуур байр нь Сэбү хотын сурч амьдрахад хамгийн тохиромжтой байрлалд оршдог.
Гадаадад англи хэл сурахын нэг давуу тал нь орчин юм. ITPark буюу хотын төвийн кампус маань 24 цагийн харуул хамгаалалттай бүсэд байрладаг. Харин Seafront буюу далайн эргийн кампус маань олон тансаг зочид буудал амралтын газруудын дунд байрладаг.
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.