RMIT их сургууль нь Австралийн Мельбурн хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. 1887 онд үүсгэн байгуулсан RMIT их сургууль нь Австралийн аж үйлдвэрийн хувьсгалын дараагаар урлаг, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хичээллэдэг шөнийн сургуулиар анх үйл ажиллагаагааа эхлүүлж байжээ.
Тус сургууль нь анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш 100 гаруй жилийн турш хувийн коллеж байсан бөгөөд 1992 онд Филиппийн Технологийн Дээд Сургуультай нэгдэж улсын их сургууль болсон байна.
RMIT их сургууль нь Архитектур, Боловсрол, Инженерчлэл, Хөгжил, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн систем; Бизнес ба менежмент; Харилцаа холбоо, медиа судлал, Урлаг, дизайны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч их сургууль юм.
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.