CIA нь ресорт хэлбэрийн зохион байгуулалттай сургууль ба 2022 онд Мактан арал дээр цоо шинэ сургуулиа барьж ашиглалтад оруулсан.

Филиппиний Сэбү хотод байрладаг Cebu International Academy (CIA) нь англи хэлний боловсролоороо нэр хүндтэй, олон улсын оюутнуудад зориулсан тэргүүлэх сургуулиудын нэг юм. 2003 онд байгуулагдсан тус сургууль нь 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудад чанартай боловсрол олгож байна.

Онцлог, давуу тал

IELTS, TOET болон CAMBRIDGE албан ёсны шалгалтын төв гэдгээрээ баталгаажсан бөгөөд жинхэнэ шалгалт өгөхийг зорьж буй хүмүүсийг шалгалт өгөх байраар хангадаг. Мөн  CIA – Cebu International Academy нь Counseling room буюу зөвлөгөө өгөх өрөө, Teacher’s lounge буюу багш нарын лоунж хэсэг, Анги танхимууд, Хурлын заал, Эмнэлэг, Усан бассейн, Сагсан бөмбөгийн талбай, Ресторан, Оюутны дотуур байр, Кофе шоп, Иога, Фитнесс төв, Хөгжимийн өрөө, Номын сан, IELTS шалгалтын төв, Супермаркет, Аялалын тур оператор зэргийн бүрэн шийдэж өгснөөрөө чухал ач холбогдолтой.

  • Баасан гараг бүр хичээлийн дараа долоо хоног бүр өөр өөр арга хэмжээ болдог
    Speech contest, Reading challenge, Writing contest
  • Бүх оюутнууд төгсөхөөсөө өмнө тэмцээний аль нэгэнд хамрагдах шаардлагатай
    Эдгээр үйл явдал суралцагсдад өөртөө итгэх итгэлийг бий болгоход нь тусалдаг.
  • Төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцон, авьяас чадвараа харуулах, туршлага хуримтлуулах
    Food FESTIVAL, JUMBA, VOLUNTEER гэх мэт сарын бусад арга хэмжээ,
  • Бусад оюутан, багш нартай харилцан хөгжилдөх

CIA гэр бүлтэй хөгжилтэй, дурсамжтай мөчүүдийг өнгөрүүлэх боломжтой.

 

Сургуулийн нэр / нэг сарын төлбөр энгийн англи / USD 3 ортой өрөө 2 ортой өрөө 1 ортой өрөө Хүүхдийн багц
Cebu International academy $1,850 $2,100 $2,500 $2,800

CIA-Junior-Camp танилцуулга

Сургалтын төлбөрт багтсан зүйлсийн харьцуулсан хүснэгт

Үйлчилгээ / Зардал Хүүхэд 🧒 Насанд хүрэгчид 👨‍🎓
Бүртгэлийн хураамж $100 ✔️ ✔️
Сургалтын төлбөр ✔️ ✔️
Ганцаарчилсан хичээл (4 цаг) ✔️ ✔️
Групп хичээл (4 цаг) ✔️ ✔️
Нэмэлт хичээл, бие даалт (2 цаг) ✔️ ✔️
Даатгалын төлбөр  ❌
Аяллын зардал (Мягмар, Бямба гараг бүр) ✔️
Түр оршин суух зөвшөөрлийн хураамж ✔️
Ном, сурах бичиг ✔️
Тог, усны зардал ✔️
Орон нутгийн зардал 430$ ✔️
Байр (тав тухтай) ✔️ ✔️
Хоол (Өдрийн 3 удаа, буфет) ✔️ ✔️
Өрөөний цэвэрлэгээ ✔️
Хувцас угаалга ✔️
24 цагийн сувилагч, 24 цагийн харуул хамгаалалт ✔️ ✔️
Туслах багш ✔️
Хил дээрх хураамж 15 доош нас
Спорт хичээл ✔️
Фитнес ✔️ ✔️
Бассейн ✔️ ✔️
Сагсны талбай ✔️ ✔️
Билльярд ✔️ ✔️
Кино театр ✔️ ✔️
Теннис ✔️ ✔️

 


Сургалтын хөтөлбөрүүд

CIA нь дараах сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог:

  • Ерөнхий англи хэл (ESL): Англи хэлний үндсэн ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн.

  • IELTS болон TOEIC-ийн бэлтгэл: Албан ёсны шалгалтын төвөөр баталгаажсан, зорилтот оноонд хүрэхэд туслах сургалтууд.

  • Бизнесийн англи хэл: Бизнесийн орчинд шаардлагатай харилцаа, бичиг баримт боловсруулах чадварыг эзэмшүүлэх.

  • Working Holiday хөтөлбөр: Австрали, Канад зэрэг орнуудад ажиллах, аялах зорилготой оюутнуудад зориулсан

  • Callan Method: Ярианы чадварыг богино хугацаанд сайжруулахад чиглэсэн тусгай аргачлал.

Сургалтууд нь өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй бөгөөд нэмэлтээр оройн 2 цагийн хичээл авах боломжтой. Мөн 8-17 насны хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг санал болгодог.

 

Кампус ба амьдрах орчин

CIA-ийн Мактан дахь шинэ кампус нь далайн эргийн үзэсгэлэнт байршилтай бөгөөд дараах дэд бүтцүүдтэй:

  • Гадна бассейн, фитнес, караоке, номын сан, ресторан, теннис, биллярд, сагсны талбай, минимаркет гэх мэт хүнд хэрэгцээтэй бүх зүйлийг нэг дор шийдсэн

  • Оюутны дотуур байр нь 1-4 хүний өрөөтэй бөгөөд хувийн угаалгын өрөө, агааржуулагч, Wi-Fi, 24/7 хамгаалалт зэрэг тав тухтай нөхцөлөөр хангагдсан.

  • Сургуулийн байрлал нь Мактан олон улсын нисэх онгоцны буудлаас 20 орчим минутын зайд байрладаг бол ойролцоох худалдааны төвүүд, ресторануудтай мөн ижил зайд байрладаг.

Олон улсын орчин ба соёлын солилцоо

CIA нь олон улсын оюутнуудыг хүлээн авдаг бөгөөд Монгол, Япон, Солонгос, Хятад, Вьетнам зэрэг 10 гаруй орнуудаас ирсэн оюутнуудыг нэг дор суралцуулдаг. Сургуулийн “Англи хэлээр ярих” бодлого нь оюутнуудын хэлний орчинг бүрдүүлж, хэлний чадварыг хурдан хугацаанд сайжруулахад чиглэгдсэн.

Мөн CIA нь зуны болон өвлийн хүүхдийн англи хэлний CAMP хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг бөгөөд энэ нь сурагчдад англи хэл сурах, олон улсын соёлын солилцоо хийх, шинэ найз нөхөдтэй болох боломжийг олгодог.

Сургалтын төлбөр ба нэмэлт зардлууд

Сургалтын төлбөр нь сонгосон хөтөлбөр, байрны төрөл, суралцах хугацаанаас хамаарч өөрчлөгддөг. Филиппин очсон дараа орон нутгийн зардлууд гарна.

CIA 2025 Fee Summary – Сургалт, Байр, Элсэлтийн төлбөр (4 долоо хоногт)

Хөтөлбөр Төлбөр (USD) Өрөөний төрөл Байрны үнэ (USD)
ESL Regular 900 Quad 750
ESL Intensive 1,000 Triple 850
ESL Power Intensive 1,100 Twin 1,100
Working Holiday 950 Std. Single 1,500
Certificated Univ. 1,000 Premium Single 1,700
Callan Method 1,050 Suite Twin 1,400
TOEIC Reg. / Guarantee 1,000 Suite Triple 1,200
IELTS Reg. / Guarantee 1,050 Suite Quad 1,100
Business Course 1,050 Suite Single 2,500
Family – Junior 1,300 Quad 750
Family – Guardian 900 Quad 750

Бусад заавал төлөх зардлууд 2025 (Филиппинд очоод төлнө):

  • Элсэлтийн хураамж сургуулиас систем дээр бүртгэл хийх: $100 (нэг удаа)
  • Виза сунгалт: 4 долоо хоногоос дээш бол ₱4,130–₱20,160 (суралцах хугацаанаас хамаарна)
  • Онгоцны буудлаас тосох: ₱1,000 (амралтын өдөр), ₱1,500 (ажлын өдөр)
  • SSP (Special Study Permit): ₱7,000 (нэг удаа)
  • I-card (8 долоо хоногоос дээш суралцах үед): ₱4,000 (нэг удаа)
  • SSP E-card (бүртгэлийн ID): ₱2,000
  • Байрны барьцаа: ₱2,500 (гарахад буцаан олгоно)
  • Тусгай хураамжууд (4 долоо хоног тутамд):
    • Текст ном: ₱2,000 (курсээс хамаарна)
    • Цахилгаан: ₱2,000
    • Ус: ₱1,000
    • Бусад хураамж: ₱3,000
    • ID / зураг: ₱200

 

CIA – Cebu international Academy нь тав тухтай, тохилог өрөөнүүдтэй, хүнд хэрэгтэй бүх зүйлийг нэг дор зохион байгуулснаараа давуу талтай. Өрөөний зохион байгуулалт:

  • 1 ортой өрөө Premium нь дотроо гал тогоо, 00, душ, хөргөгч, хувцасны шүүгээ, сеф, хичээл хийх ширээ сандлын ком, ном хичээлийн хэрэгслийн тавиуртай Wi-Fi-тай учраас илүү тухтай.
  • 1 ортой өрөө Standard нь 00, душ, хөргөгч, хувцасны шүүгээ, сеф, хичээл хийх ширээ сандлын ком, ном хичээлийн хэрэгслийн тавиур, Wi-Fi тай.
  • 2 ортой өрөө нь 00, Душ, Хөргөгч, Хувцасны шүүгээ, Сеф, Хичээлийн сандал ширээ, Ном болон хичээлийн хэрэгслийн тавиур, Wi-Fi-тай.
  • 3 ортой өрөө нь 00, Душ, Хөргөгч, Хувцасны шүүгээ, Сеф, Хичээл хийх ширээ сандлын ком, Ном болон хичээлийн хэрэгслийн тавиур, Wi-Fi-тай.
  • 4 ортой өрөө нь 00, Душ, Хөргөгч, Хувцасны шүүгээ, Сеф, Хичээлийн сандал ширээ, Ном болон хичээлийн хэрэгслийн тавиур, Wi-Fi-тай

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.