Сэтгэгдэл ирүүлж үнэтэй туршлагаа хуваалцсан хүндэт үйлчлүүлэгчдээ ирээдүй нь үргэлж гэрэлтэж, амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье🤍🤍🤍
Зураг
Сайн байцгаана уу? Намайг Энхжин гэдэг. Би 2025 оны 2 сарын 2с – 2025 оны 3 сарын 1 хүртэл Сэбү хотын Лапу Лапу дүүрэгт байрладаг CIA болох Cebu international Academy д 1 сарын хугацаанд ODEnglish-ээр дамжуулж англи хэлийг сурсан байгаа.
Анх бүртгүүлэхэд 1 сарын дотор яг юу сурах бол гэсэн хүлээлт маш их байсан. За тэгээд зориглоод л ганцаараа явсан даа. Анхны сэтгэгдэл гэвэл онгоцноосоо буугаад л маш бүгчим чийгтэй мэдрэмж төрсөн тэгээд онгоцны буудал дээр сургуулиас маань тосож аваад замдаа явж байх зуур яг л зүүдэлж байгаа юм шиг байсан.
Сургууль дээрээ очих үед өрөө болон ойр зуур хэрэглэх зүйлс бэлдэж хүлээлгэн өгсөн. Маргааш нь түвшин тогтоох шалгалт авч зөвхөн надад зориулсан хөтөлбөр гаргаж өгсөн нь маш их таалагдсан.
Ингээд л ганцаараа гээд эмээж байсан хүн чинь нэг л мэдэхэд маш олон найзуудтай инээж хөхрөөд л явж байсан. Мөн хамгийн их таалагдсан зүйл нь бүх зүйл нь сургууль дотроо төвлөрсөн нь гоё байсан .
Бассейн, биллиард фитнес, зургийн студи, караоке, дэлгүүр, хоолны газар гээд хүний хэрэгцээнд байх зүйлүүд мөн өөрийн хүссэн нэг ур чадварыг сайжруулах хичээлтэй энэнд нь дууны анги, киноны анги, бүжгийн анги, үкүлэлэний анги гэх мэтчилэн, байр хоолны хувьд ч бас надад үнэхээр тухтай амт чанартай санагдсан.
Мөн найрсаг хамт олонтой өглөө болгон танихгүй ч байсан найрсгаар мэндлээд зөрдөг. Энэ хөтөлбөрөөр явсандаа маш их баяртай байгаа. Чөлөөт цагаараа хүссэн зүйлээ хийж амралтын өдрүүдээрээ аялаад л маш гоё өнгөлөг дурсамжийг амьдралдаа нэмсэн гэж бодож байгаа.
Багш нарын хувьд хичээлийг үнэхээр өөр арга барилаар заадаг юм байна лээ. Маш ойлгомжтой тайлбарлаж ойлгохгүй байвал биеийн хэлэмжээр хүртэл хөгжилтэйгөөр заадаг кк. Ингээд л явах дөхөхөд багш болон найзуудаасаа салах үнэхээр хэцүү байсан.
Олон орны найзуудтай болж сайхан дурсамж бүтээсэн болохоор байнга хамт байгаад салмааргүй байсан хэдий богино хугацаа байсан ч гэлээ маш дотно болдог юм байна лээ.
Сурч байх явцад сургалтаа сунгах бодол маш их гарч ирсэн гэвч ажилтай болохоор ялт ч аргагүй буцах болсон доо .
Ийм гоё аюулгүй, дурсамж дүүрэн хөтөлбөрийг зохион байгуулж буй OD English-ийн хамт олондоо маш их талархаж байгаагаа хэлмээр байна .
Нээрээ 1-хэн сарын дотор маш их сайжирдаг юм байна лээ шүү. Энэ их хотын чимээ шуугиан түгжээ гэх зүйлийг бодолгүй тархи амрах шиг л болсон кк 🧚🏻I love CIA in CEBU 💙
Сэтгэгдэл ирүүлж үнэтэй туршлагаа хуваалцсан эрхэм дүүд ирээдүй нь үргэлж гэрэлтэж, амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье!
https://www.facebook.com/share/p/15GNxiWf1S/?mibextid=wwXIfr
ТАНИЛЦУУЛГА
Манай компани нь Монгол Улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай чадварлаг баг хамт олонтой. Бид ажлын даалгаврыг нарийвчлан судалж үйлчлүүлэгч байгууллагынхаа хүлээлтийг давуулан биелүүлэх, мөн түүнчлэн богино, дунд, урд хугацаанд тогтвортой хамтран ажиллах зарчмыг баримталдаг билээ.
АЛСЫН ХАРАА
Монгол хүний оюуны чадамжийг Олон улсад таниулан сурталчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татан улс орны хөгжилд хувь нэмэр оруулах.
АЖЛЫН ТУРШЛАГА
Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улс болон Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Европын сэргээн босголтын банк зэрэг олон улсын байгууллагатай амжилттай хамтран ажилласаар байна.
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.