CPI (Cebu Pelis Institute)

CPI нь Филиппиний Себү хотод байрладаг, амралтын газрын (resort) хэв маягтай англи хэлний академи юм. Энэ сургууль нь оюутнуудад тав тухтай орчинд маш эрчимтэйгээр хэл сурах боломжийг олгодог.

Үндсэн онцлогууд:

  • Resort Concept: Сургуулийн хотхон нь гоёмсог дизайнтай, усан сан, фитнес, амралтын хэсэгтэй. Оюутнууд яг л амралтанд байгаа мэт орчинд суралцдаг.

  • Эрчимтэй сургалт: Хэдийгээр орчин нь тухтай ч сургалт нь маш шахуу. Өдөрт 7-9 цагийн хичээлтэй (Гнцаарчилсан болон группын хичээл хосолсон).

  • Special Programs: Англи хэлнээс гадна усанд сэлэлт, хөгжим (укулеле, гитар), хоол хийх зэрэг нэмэлт хөтөлбөрүүдтэй.

Амьдрах орчин ба Хоол

  • Дотуур байр: Сургуулийн дотор байрлах 1, 2, 3, 4 хүний өрөөнүүдтэй. Маш цэвэрхэн, өндөр зэрэглэлийн зочид буудал шиг стандарттай.

  • Хоол: Өдөрт 3 удаа буфет (buffet) хэлбэрээр олон үндэстний хоолоор үйлчилдэг. Энэ нь Филиппиний бусад сургуулиудтай харьцуулахад хамгийн сайн хоолтойд тооцогддог.

Яагаад CPI-ийг сонгодог вэ?

  1. Аюулгүй байдал: Себү хотын хамгийн аюулгүй, тайван хэсэгт байрладаг.

  2. Чанар: Багш нарын заах арга барил, оюутнуудад тавих хяналт маш сайн.

  3. Олон үндэстэн: Солонгос, Япон, Тайвань, Вьетнам болон Монгол оюутнууд суралцдаг тул англиар ярихаас өөр аргагүй орчин бүрддэг.

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.