Дэйкиний их сургууль нь Австралийн Викториа дахь улсын их сургууль юм. 1974 онд байгуулагдсан тус их сургуулийг Австралийн хоёр дахь Ерөнхий сайд Альфред Дейкиний нэрээр нэрлэсэн юм.
Австралийн тэргүүлэх дээд боловсролын үйлчилгээ үзүүлэгчдийн нэг болох 40-өөс дээш жилийн туршлагатай, олон шагнал хүртсэн Deakin их сургууль нь жил бүр 60,000 гаруй оюутнуудад сургалт явуулдаг ба оюутнууддаа дэлхийн хэмжээний хөтөлбөр, хязгааргүй боломжийг санал болгодог.
Дэйкиний их сургууль нь Австралийн хамгийн хурдацтай хөгжиж буй судалгааны их сургуулийн нэг ба хийсэн судалгааны 89 хувь нь дэлхийн дэлхийд үнэлэгдэж байна.
Их сургуулийн хамгийн том кампус болох Burwood кампус нь Мельбурнийн CBD-ээс 45 минутын зайд байрлах Бервуд хотод байдаг. Баруун хойд хил дэх Элгарын зам ба зүүн хил дэх Mount Scopus Memorial коллежийн хооронд байрлах Gardiner’s Creek цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрладаг.
Тус кампус нь Deаkin их сургуулийн хамгийн шинэ кампус бөгөөд Геелонг хотын бизнесийн дүүргийн төв цэгт Corio Bay-д байрладаг.
Geelong Waterfront кампус дээр Архитектур, Барилгын инженерчлэл, Байгаль орчин, Эрүүл мэнд, Нийгмийн хөгжил, Сэтгэл зүй, Сувилахуй, Эх барихуйн ухаан, Бизнес, Хууль зүйн чиглэлийн сургалтууд явагддаг.
Дейкиний их сургуулийн анхны кампус болох тус кампус нь Мельбурн хотоос баруун өмнө зүгт 72 км-ийн зайд орших Ваарн цөөрмийн захын бүс нутгийн Геелонг хотод байрладаг.
Тус кампус дээр Geelong Technology төв байрладаг ба энэ нь их сургууль, салбарын түншлэл, бүс нутгийн шинэ аж ахуйн нэгжүүдэд судалгаа шинжилгээ хийх, хөгжүүлэлтийн боломжийг бүрдүүлж өгдөг.
2008 онд кампус дээр Дейкиний Анагаах Ухааны Сургууль нээгдсэн ба тус сургууль нь Виктория дахь анхны хөдөө, орон нутгийн анагаах ухааны сургууль болсон.
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.