HLA-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Happy Learning Academy нь олон улсын жишигт нийцсэн, тав тухтай, амарч суралцахад тохирсон англи хэлний сургалтын орон зайг бий болгох зорилготой үүсгэн байгуулагдсан. Себү хотын үзэсгэлэнт байгаль цогцолсон Лилоан дүүрэгт HLA нь хотын дуу чимээ, тоос шорооны бохирдолгүй, тайван аюулгүй бүсэд байрладаг тул оюутнууд англи хэл сурах зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх бүрэн боломжтой. Сургалтын чанарыг сайжруулахын тулд HLA нь багш нараа зохих журмын дагуу сонгон шалгаруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлж, шалгалт үнэлгээнд тогтмол хамруулдаг. Бид Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг тул оюутан бүрийн түвшинд тохирсон сургалтын арга зүйтэй. HLA нь оюутнуудын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжид үргэлж анхаарч, илүү сайн сургалтын арга зам болон тав тухтай дэд бүтцийг бий болгохоор хичээн ажилладаг тул оюутан бүр зорилгоо биелүүлж, гайхалтай дурсамж бүтээн, арвин туршлага хуримтлуулна гэдэгт бид итгэлтэй байна.

 

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.