Монаш их сургууль нь Австрали улсын Мельбурн хотод байрладаг улсын судалгааны сургууль юм. Тус сургууль нв 1958 онд үүсгэн байгуулагдсанаар Австралийн Викториа мужийн 2 дахь их сургууль болсон. Тус сургууль нь Викториа мужид байрласан 4 кампус, Малайз улсад байрласан 1 кампустай. Үүнээс гадна Монаш их сургууль нь Итали улсын Прато хотод байрлах судалгааны төв, Энэтхэг улсын Мумбай хотноо байрлах бакалаврын дараах түвшний судалгааны сургууль, Хятад улсын Сүжоу мужид байрлах бакалаврын дараах түвшний сургууль зэрэг олон улсад салбараа амжилттай нээсэн.

Монаш их сургууль дээр Монаш хуулийн сургуульАвстралийн Синхрон төвМонаш Шинжлэх Ухаан, Технологийн Судалгаа & Инновацийн төвАвстралийн үүдэл эсийн төвВикториа мужын эм зүйн коллеж зэрэг 100 гаруй судалгааны төв, 17 хамтарсан судалгааны төвүүд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.

 

 

Тус сургууль нь 1958 онд байгуулагдсан 100га талбайтай тус кампус дээд боловсрол, спорт, соёл урлаг, судалгааны өргөн хүрээний байгууламжууд үйл ажиллагаагаа явуулдаг. Clayton кампус нь Монаш их сургуулийн үндсэн кампус бөгөөд их сургуулийн 8 салбар сургуультай.

Салбар сургуулиуд:

  • Шинжлэх ухаан
  • Анагаах ухаан, сувилахуй, эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Инженерчлэл
  • Мэдээллийн технологи
  • Боловсрол
  • Хууль зүй
  • Бизнес, Эдийн засаг
  • Урлаг

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.