Сэтгэгдэл ирүүлж үнэтэй туршлагаа хуваалцсан хүндэт үйлчлүүлэгчдээ ирээдүй нь үргэлж гэрэлтэж, амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье🤍🤍🤍
Зураг
Сайн байцгаана уу? Намайг Энхжин гэдэг. Би 2025 оны 2 сарын 2с – 2025 оны 3 сарын 1 хүртэл Сэбү хотын Лапу Лапу дүүрэгт байрладаг CIA болох Cebu international Academy д 1 сарын хугацаанд ODEnglish-ээр дамжуулж англи хэлийг сурсан байгаа.
Анх бүртгүүлэхэд 1 сарын дотор яг юу сурах бол гэсэн хүлээлт маш их байсан. За тэгээд зориглоод л ганцаараа явсан даа. Анхны сэтгэгдэл гэвэл онгоцноосоо буугаад л маш бүгчим чийгтэй мэдрэмж төрсөн тэгээд онгоцны буудал дээр сургуулиас маань тосож аваад замдаа явж байх зуур яг л зүүдэлж байгаа юм шиг байсан.
Сургууль дээрээ очих үед өрөө болон ойр зуур хэрэглэх зүйлс бэлдэж хүлээлгэн өгсөн. Маргааш нь түвшин тогтоох шалгалт авч зөвхөн надад зориулсан хөтөлбөр гаргаж өгсөн нь маш их таалагдсан.
Ингээд л ганцаараа гээд эмээж байсан хүн чинь нэг л мэдэхэд маш олон найзуудтай инээж хөхрөөд л явж байсан. Мөн хамгийн их таалагдсан зүйл нь бүх зүйл нь сургууль дотроо төвлөрсөн нь гоё байсан .
Бассейн, биллиард фитнес, зургийн студи, караоке, дэлгүүр, хоолны газар гээд хүний хэрэгцээнд байх зүйлүүд мөн өөрийн хүссэн нэг ур чадварыг сайжруулах хичээлтэй энэнд нь дууны анги, киноны анги, бүжгийн анги, үкүлэлэний анги гэх мэтчилэн, байр хоолны хувьд ч бас надад үнэхээр тухтай амт чанартай санагдсан.
Мөн найрсаг хамт олонтой өглөө болгон танихгүй ч байсан найрсгаар мэндлээд зөрдөг. Энэ хөтөлбөрөөр явсандаа маш их баяртай байгаа. Чөлөөт цагаараа хүссэн зүйлээ хийж амралтын өдрүүдээрээ аялаад л маш гоё өнгөлөг дурсамжийг амьдралдаа нэмсэн гэж бодож байгаа.
Багш нарын хувьд хичээлийг үнэхээр өөр арга барилаар заадаг юм байна лээ. Маш ойлгомжтой тайлбарлаж ойлгохгүй байвал биеийн хэлэмжээр хүртэл хөгжилтэйгөөр заадаг кк. Ингээд л явах дөхөхөд багш болон найзуудаасаа салах үнэхээр хэцүү байсан.
Олон орны найзуудтай болж сайхан дурсамж бүтээсэн болохоор байнга хамт байгаад салмааргүй байсан хэдий богино хугацаа байсан ч гэлээ маш дотно болдог юм байна лээ.
Сурч байх явцад сургалтаа сунгах бодол маш их гарч ирсэн гэвч ажилтай болохоор ялт ч аргагүй буцах болсон доо .
Ийм гоё аюулгүй, дурсамж дүүрэн хөтөлбөрийг зохион байгуулж буй OD English-ийн хамт олондоо маш их талархаж байгаагаа хэлмээр байна .
Нээрээ 1-хэн сарын дотор маш их сайжирдаг юм байна лээ шүү. Энэ их хотын чимээ шуугиан түгжээ гэх зүйлийг бодолгүй тархи амрах шиг л болсон кк 🧚🏻I love CIA in CEBU 💙
Сэтгэгдэл ирүүлж үнэтэй туршлагаа хуваалцсан эрхэм дүүд ирээдүй нь үргэлж гэрэлтэж, амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье!
https://www.facebook.com/share/p/15GNxiWf1S/?mibextid=wwXIfr
Тринити коллежийг 1870 онд Мельбурн хотын анхны Англикан бишоп Чарльз Перри үүсгэн байгуулжээ. Тус коллеж нь 1876 онд Мельбурны Их Сургуульд харьяалагддаг байсан бол Тринити коллежийн теологийн сургуулийг 1877 онд Бишоп Жеймс Мурхаус үүсгэн байгуулжээ.
1883 онд тус коллеж нь Лилиан Хелен Александрыг оршин суугч бус оюутанд элсүүлэх үед Австралийн анхны их сургуулийн коллеж болж, эмэгтэйчүүдийг элсүүлсэн юм. 1886 онд Trinity Women’s Hostel (хожим нь Жанет Кларк Холл болсон) байгуулагдсанаар Тринити эмэгтэйчүүдийг оршин суугч оюутнуудаар элсүүлсэн нь Австралийн анхны их сургуулийн коллеж болсон юм.
1989 онд Тринити коллежийн суурь судлалын хөтөлбөрийг Мельбурны их сургуульд элсэхэд олон улсын оюутнуудыг бэлтгэх зорилгоор байгуулсан байдаг.
2001 оноос хойш Тринити нь Австралийн өнцөг булан бүрээс болон олон улсын дунд сургуулийн насны хүүхдүүдэд зуны сургуулийн хөтөлбөрүүдийг санал болгож ирсэн. 2010 онд тус коллеж нь 2011 онд давтагдсан анхны Juilliard Winter Jazz сургуулийг зохион байгуулсан юм.
Дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой хотуудын нэгд байрлах Тринити коллеж нь Австралийн (№1 их сургуульд Times Higher Education World University Rankings 2019) Мельбурны их сургуульд суралцахаар бэлдэж байхдаа Австралийн амьдралыг мэдрэхэд тохиромжтой газар юм.
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.