Дубай

Дэлхийн гайхамшиг болсон Дубай хотын талаар товч мэдээлэл

Дубай бол орчин үеийн архитектур, тансаг зэрэглэл, дэвшилтэт технологийг хослуулсан аялал жуулчлалын гайхамшигт төв юм. Дэлхийн шилдэг архитекторууд, инженерүүд, бизнес эрхлэгчид Дубайд мөрөөдлийн бүтээлээ туурвиж, ирээдүйн хотыг цогцлоож байна.
Энд та дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа, хамгийн том худалдааны төвүүд, хиймэл арлууд, элсэн цөлийн адал явдалт аялал зэрэг олон сонирхолтой газруудыг нэг дор үзэх боломжтой.

Заавал үзэх ёстой газрууд

Бурж Халифа – Дэлхийн хамгийн өндөр барилгад зочлон хотыг 360° өнцгөөс тольдох гайхамшигтай боломж.
Палм Жумейра – Дубайн бизнесийн төв ба тансаг зэрэглэлийн амралтын бүс болсон хиймэл арал, гайхамшигт далайн эрэг.
Дубай Молл – Дэлхийн хамгийн том худалдааны төв, аквариум, мөсөн гулгуурын талбай, алдартай брэндүүд бүгд нэг дор.
Элсэн цөлийн аялал – Жийп сафаригаар элсэн манхан дээгүүр давхих, тэмээ унах, арабын уламжлалт хоол амтлах, элсэн цөлийн гайхамшигт шоуг үзэх боломжтой.
Дубайн парк, соёл амралтын газрууд – IMG Worlds of Adventure, Dubai Parks & Resorts зэрэг дэлхийн түвшний зугаа цэнгэлийн цогцолборуудтай.

Араб хоолны гайхамшиг

Дубай бол дэлхийн хамгийн алдартай тогоочдын бүтээлийг амтлах боломжтой газар юм.

Заавал идэх ёстой хоолнууд:
Махоуи – Тусгай аргаар амталсан араб загасны хоол.
Манди – Араб аянчдын дуртай будаатай махан хоол.
Ханид – Шүүслэг, амтлаг махан хоол, зөөлөн шарж болгосон.

Шоппинг ба тансаг худалдан авалт

Дубай бол дэлхийн шоппингийн диваажин бөгөөд Дубай Молл, Эмирэйтс Молл, Голдын зах зэрэг худалдааны төвүүдээс дэлхийн алдартай брэндийн хувцас, үнэт эдлэл, электрон барааг сонгон авах боломжтой.

Яагаад Дубай руу аялах ёстой вэ?

Дэлхийн хамгийн дэвшилтэт хотуудын нэг – Хурдацтай хөгжиж, ирээдүйг бүтээж буй улс. Ийм байж болох юм байна гэдэг санааг Дубайгаас л харна.
Тансаглал, адал явдал, соёлын өв хосолсон газар – Далайн эрэг, элсэн цөл, тансаг зэрэглэлийн зочид буудлууд, орчин үеийн архитектур бүгд энд бий.

Дубай бол мөрөөдлийн аялал хийхэд хамгийн тохиромжтой хот юм!

Дубай руу аялахад анхаарах зөвлөгөө

1. Виз болон бичиг баримт

  • Дубай руу 30 хоногоос дээш явах бол аялахын өмнө визний шаардлагыг шалгаж, шаардлагатай бол визээ урьдчилан мэдүүлнэ.
  • Паспортын хүчинтэй хугацаа аяллынхаа төгсгөлөөс хойш дор хаяж 6 сар байх шаардлагатай.
  • Онгоцны тийз болон зочид буудлын захиалгаа урьдчилан баталгаажуулж төлбөрөө төлнө

2. Агаарын нөхцөл ба хувцаслалт

  • Дубайд зун маш халуун байдаг тул хөнгөн, амьсгалдаг материалтай хувцас өмсөх нь зүйтэй.
  • Нарны тос, малгай, нарны шил зайлшгүй авч яваарай.

3. Санхүү ба төлбөрийн хэрэгсэл

  • Дубайн үндсэн мөнгөн тэмдэгт нь Арабын нэгдсэн Эмиратын дирхам (AED) тул валютаа ам.доллараар авч яваад очоод солиулна.
  • Олон улсын картууд (Visa, MasterCard) өргөн хэрэглэгддэг ч, зарим зах, жижиглэн худалдааны газарт бэлэн мөнгө шаардлагатай байдаг.
  • Хамгийн таатай ханшаар валют солихын тулд онгоцны буудлаас бусад солих цэгүүдийг сонгоорой.

4. Тээвэр, нийтийн унаа

  • Дубайд метро, такси, автобус зэрэг олон төрлийн тээврийн хэрэгсэл бий. Метро нь аялалд хамгийн тохиромжтой бөгөөд өртөг багатай.
  • Таксины үнэ харьцангуй боломжийн боловч албан ёсны такси үйлчилгээ (Dubai Taxi) ашиглах нь найдвартай.
  • Uber, Careem зэрэг аппликейшнүүдээр такси дуудвал илүү тохиромжтой.

5. Хоол хүнс, ус уух зөвлөгөө

  • Дубайн усны чанар сайн ч, савласан ус уух нь илүү тохиромжтой.
  • Халуун нөхцөлд шингэнээ сайн нөхөхийн тулд өдөрт хангалттай ус уух хэрэгтэй.
  • Дубайд дэлхийн алдартай ресторанууд байдаг тул хоолны газрууд маш өргөн сонголттой.

6. Олон нийтийн соёл, дүрэм журам

  • Олон нийтийн газар чанга ярих, хашхирах, бүдүүлэг үг хэрэглэхээс зайлсхийх.
  • Архидан согтуурах нь зөвшөөрөгдсөн ч, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй газар л хэрэглэж болно. Гудамжинд согтууруулах ундаа уух хориотой.

7. Шоппинг хийх зөвлөгөө

  • Дубай бол дэлхийн хамгийн том шоппингийн төвүүдийн нэг тул хямдралтай улирлыг (Dubai Shopping Festival, Dubai Summer Surprises) ашиглах нь зүйтэй.
  • Олон улсын брэндүүд нэг дор бий.

8. Элсэн цөлийн аялалд бэлдэх

  • Сафари аялал хийхдээ хөнгөн хувцас, малгай, нарны шил, нарны тос авч явах
  • Сафари туршлагатай хөтөчтэй аялал урьдчилан сонгож, баталгаажуулах

9. Цагийн хуваарь, ажлын өдрүүд

  • Даваагаас баасан гараг ажлын өдрүүд.
  • Зарим бизнесүүд баасан гарагт хаалттай байх тул ажлын цагийн хуваарийг урьдчилан шалгаарай.

10. Аюулгүй байдал ба эрүүл мэнд

  • Дубай бол дэлхийд аюулгүй хотуудын 10-т жагсдаг хот боловч үнэт эдлэл, бичиг баримтаа анхааралтай хадгалах нь зүйтэй.
  • Яаралтай үед 999 (Цагдаа), 998 (Яаралтай түргэн тусламж) дугаарууд руу залгаж болно.
  • Аяллын даатгал хийлгэх нь гэнэтийн нөхцөл байдлыг даван туулахад чухал ач холбогдолтой.

Эдгээр зөвлөгөөг дагаснаар та Дубайд тав тухтай, мартагдашгүй аялал хийх боломжтой.

Манай үйлчилгээ

  1. Орон байр, зочид буудлын захиалга – Таны аяллын зорилго, төсөвт тохирсон хамгийн тохиромжтой зочид буудал, байрны сонголтыг санал болгоно.
  2. Нислэгийн захиалга – Дубай руу аялах хамгийн тохиромжтой нислэгийг олж, захиалга хийхэд тусална.
  3. Тээвэр, унааны зохицуулалт – Нисэх онгоцны буудлаас тосох үйлчилгээ, хувийн жолооч, нийтийн тээврийн зөвлөгөө, такси үйлчилгээний зохицуулалт.
  4. Хөтөлбөр, аяллын төлөвлөгөө – Дубайн алдартай газруудаар аялах, шоппинг хийх, соёлын арга хэмжээнд оролцох хөтөлбөр боловсруулж санал болгоно.
  5. Цөлийн сафари болон тусгай аялал – Дубайн гайхамшигт элсэн цөлд адал явдалт сафари аялал, далайн эргийн амралт, тансаг зэрэглэлийн амралтын багцуудыг санал болгоно.
  6. Аюулгүй байдлын зөвлөгөө – Аяллын даатгал, онцгой нөхцөл байдлын үед холбоо барих мэдээллийг өгнө.

Манай үйлчилгээний тусламжтайгаар та Дубайд тав тухтай, сэтгэл амар, мартагдашгүй аялал хийх болно!

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.