Сайн байцгаана уу. Ирээд ажил, гэрээ нүүлгэх хажуугаар нь сургалт үр хүүхэд гээд маш завгүй байлаа. Одоо л сэтгэгдэлээ тухтай бичээд суух боломж олдлоо.
Би нэг сарын хугацаанд өөртөө тавьсан зорилгууддаа хүрч олон орны сайхан найзуудтай болж, дурсамж бүтээж хувь хүний хөгжилдөө ч бас хөрөнгө оруулалт хийж чадлаа.
Миний болон бусад олон залууст боловсролын хувьд мөн өөрийгөө таньж мэдэх хөгжүүлэхэд нь тус дэм боломж олгож буй та нартаа маш их талархлаа.
Ажил үйлс нь үргэлж өөдөө байх болтугай. Өөртөө хүсдэг бүхий л сайхан бүхнээ хүсье♡♡♡♡♡♡♡♡♡♡♡
–оОо–
✨Өөртөө оюуны том хөрөнгө оруулалт хийж, манай ODEnglish-ийг сонгон үйлчлүүлсэнд маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье 🤩🤩😍
Сэтгэгдэл ирүүлж үнэтэй туршлагаа хуваалцсан хүндэт үйлчлүүлэгчдээ ирээдүй нь үргэлж гэрэлтэж, амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье🤍🤍🤍
Сайн байцгаана уу? Намайг Энхжин гэдэг. Би 2025 оны 2 сарын 2с – 2025 оны 3 сарын 1 хүртэл Сэбү хотын Лапу Лапу дүүрэгт байрладаг CIA болох Cebu international Academy д 1 сарын хугацаанд ODEnglish-ээр дамжуулж англи хэлийг сурсан байгаа.
Анх бүртгүүлэхэд 1 сарын дотор яг юу сурах бол гэсэн хүлээлт маш их байсан. За тэгээд зориглоод л ганцаараа явсан даа. Анхны сэтгэгдэл гэвэл онгоцноосоо буугаад л маш бүгчим чийгтэй мэдрэмж төрсөн тэгээд онгоцны буудал дээр сургуулиас маань тосож аваад замдаа явж байх зуур яг л зүүдэлж байгаа юм шиг байсан.
Сургууль дээрээ очих үед өрөө болон ойр зуур хэрэглэх зүйлс бэлдэж хүлээлгэн өгсөн. Маргааш нь түвшин тогтоох шалгалт авч зөвхөн надад зориулсан хөтөлбөр гаргаж өгсөн нь маш их таалагдсан.
Ингээд л ганцаараа гээд эмээж байсан хүн чинь нэг л мэдэхэд маш олон найзуудтай инээж хөхрөөд л явж байсан. Мөн хамгийн их таалагдсан зүйл нь бүх зүйл нь сургууль дотроо төвлөрсөн нь гоё байсан .
Бассейн, биллиард фитнес, зургийн студи, караоке, дэлгүүр, хоолны газар гээд хүний хэрэгцээнд байх зүйлүүд мөн өөрийн хүссэн нэг ур чадварыг сайжруулах хичээлтэй энэнд нь дууны анги, киноны анги, бүжгийн анги, үкүлэлэний анги гэх мэтчилэн, байр хоолны хувьд ч бас надад үнэхээр тухтай амт чанартай санагдсан.
Мөн найрсаг хамт олонтой өглөө болгон танихгүй ч байсан найрсгаар мэндлээд зөрдөг. Энэ хөтөлбөрөөр явсандаа маш их баяртай байгаа. Чөлөөт цагаараа хүссэн зүйлээ хийж амралтын өдрүүдээрээ аялаад л маш гоё өнгөлөг дурсамжийг амьдралдаа нэмсэн гэж бодож байгаа.
Багш нарын хувьд хичээлийг үнэхээр өөр арга барилаар заадаг юм байна лээ. Маш ойлгомжтой тайлбарлаж ойлгохгүй байвал биеийн хэлэмжээр хүртэл хөгжилтэйгөөр заадаг кк. Ингээд л явах дөхөхөд багш болон найзуудаасаа салах үнэхээр хэцүү байсан.
Олон орны найзуудтай болж сайхан дурсамж бүтээсэн болохоор байнга хамт байгаад салмааргүй байсан хэдий богино хугацаа байсан ч гэлээ маш дотно болдог юм байна лээ.
Сурч байх явцад сургалтаа сунгах бодол маш их гарч ирсэн гэвч ажилтай болохоор ялт ч аргагүй буцах болсон доо .
Ийм гоё аюулгүй, дурсамж дүүрэн хөтөлбөрийг зохион байгуулж буй OD English-ийн хамт олондоо маш их талархаж байгаагаа хэлмээр байна .
Нээрээ 1-хэн сарын дотор маш их сайжирдаг юм байна лээ шүү. Энэ их хотын чимээ шуугиан түгжээ гэх зүйлийг бодолгүй тархи амрах шиг л болсон кк 🧚🏻I love CIA in CEBU 💙
Сэтгэгдэл ирүүлж үнэтэй туршлагаа хуваалцсан эрхэм дүүд ирээдүй нь үргэлж гэрэлтэж, амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье!
НАСАНД ХҮРЭГЧИД БОЛОН АЖИЛ ХЭРЭГЧ ХҮМҮҮСИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ
Та ажил дээрээ англи хэл ашиглах шаардлагатай тулгарч байна уу? Эсвэл карьераа олон улсын түвшинд гаргах, гадаадын их дээд сургуульд магистрт суралцахаар төлөвлөж байна уу? Насанд хүрэгчдэд зориулсан Филиппиний англи хэлний сургалт нь таны завгүй амьдралын хэв маягт тохирсон, хамгийн үр дүнтэй шийдэл юм.
Individual Study Plan (Ганцаарчилсан төлөвлөгөө): Насанд хүрэгчдийн сурах арга барил харилцан адилгүй байдаг. Филиппиний “1:1 ганцаарчилсан хичээл” нь таны сул тал дээр төвлөрч, зөвхөн танд зориулсан сургалтын хөтөлбөрийг багштайгаа хамтран гаргадаг.
Business & Professional English: Зөвхөн дүрэм үзэх биш, ажлын байран дээр шууд ашиглаж болох:
Ажил хэргийн имэйл бичих, гэрээ хэлцэл хийх
Олон улсын хурал, уулзалтад илтгэл тавих
Мэргэжлийн салбарын нэр томьёог чөлөөтэй ашиглах чадварыг эзэмшинэ.
Time Efficiency (Цаг хугацааны хэмнэлт): Насанд хүрэгчдэд 1-2 жилийн сургалт биш, 1-3 сарын дотор үр дүн өгөх эрчимжүүлсэн “Спарта” систем хамгийн тохиромжтой байдаг.
Networking (Хүрээлэл): Тус сургуулиудад Япон, Солонгос, Тайвань, Вьетнам зэрэг 10 гаруй орнуудын ажил хэрэгч хүмүүс, бизнес эрхлэгчид суралцдаг тул та олон улсын танил талын хүрээгээ тэлэх боломжтой.
БҮРТГҮҮЛЭХ: odworld.mn/booking энд дарна уу.
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
