Олон хүмүүс Филиппин улс гэхээр ядуу буурай, аюултай улс гэж боддог. Гэхдээ яагаад бодит мэдээлэлтэй нүүр тулж болохгүй гэж?
Зүүн Өмнөд Ази дахь Филиппин улс нь англи хэл сурахад хамгийн тохиромжтой орнуудын нэг гэдгийг дахин дахин нотлогдож байна. Сүүлийн жилүүдэд Филиппинд англи хэл сурахаар зориж буй оюутнуудын тоо нэмэгдэж байгаад нөлөөлсөн нэг чухал хүчин зүйл бол практик байдал буюу тус улсад байх хугацаандаа олон цагийн ганцаарчилсан болон групп сургалт мөн ярианы хөтөлбөрүүдэд хамрагдах явдал юм.
Филиппиний Улсын хамгийн гоё хотын нэг болох А бүсийн үзэсгэлэнт Сэбү хотод 1 сар аялангаа англи хэл сурах нөхцөлийг бүрдүүллээ. Аялангаа англи хэл сурах гэдэг нь хуучинсаг сургалтын арга барилыг өөрчилж гадаад орчинд нь цагийг үр дүнтэй өнгөрүүлэн шинэ найз нөхөдтэй болох, багш сурагчид хоорондоо зөвхөн англиар ярих нөхцөлийг бүрдүүлэх, өөрийн амьдралын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмж хөгжилтэйгөөр суралцахыг хэлнэ.
Хос хэлтэй байна гэдэг өнөөгийн глобалчлалд маш том давуу тал. Англи хэл бол таныг дэлхийн хүн болгох гол түлхүүр юм. Монголчуудын хувьд англи хэл нь өнөөгийн нийгэм болон бидний амьдралд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашлаад хүчирхэг орнуудын сайн туршлагаас суралцан эрх ашигаа хамгаалах гүүр нь болж өгнө.
АНУ-ын Принстоны Их сургуулийн судлаачид ч мөн дэлхийн зарим улсын иргэдийн англи хэлний чадвар болон тухайн улсын эдийн засаг хоорондын харилцан хамаарлыг судлан гаргасан байдаг. Судалгаанд хамрагдсан 60 гаруй улсын дийлэнхэд нь улсын иргэдийн англи хэлний чадвар нь тухайн улс орны эдийн засагтай харилцан хамааралтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл англи хэлний чадвартай байх нь зөвхөн хувь хүний хөгжил, орлогын түвшин болоод цаашид хөгжих боломжид нь нөлөөлөөд зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтөд ч мөн нөлөөлдөг байна.
Хотын төвийн амар тайван бүсэд гэр бүл, найз нөхөд, ганцаараа хосоороо сурах гэсэн багцуудаас сонголт хийж өдрийн 3-10 цагийн англи хэлний хичээлийг олон жилийн туршлагатай америк аялгатай багш нараар заалгах боломжтой.
Сэбү хотод байрлах арлын сургуулиуд нь олон улсын компани худалдааны төвүүд байрласан, бизнес дүүрэг бөгөөд Сингапур хотыг санагдуулам хөгжсөн дүүрэг гэдгийг та зурганаас харж болно.
Энэхүү хот нь аялал жуулчлалын бүс нутаг бөгөөд гадны хүмүүс их амьдардаг хамгийн аюулгүй тайван орчинтой.
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.