ФИЛИППИНИЙ ХАМГИЙН ТОМ ХОТ БОЛОХ СЭБҮД АЯЛАНГАА, АНГЛИ ХЭЛ СУРАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ТАНД

Юуны өмнө биднийг сонгон үйлчлүүлсэн хүндэт үйлчлүүлэгчиддээ баярлалаа.
Бас Монголдоо буцаж ирээд ч үргэлж холбоотой байдаг хөөрхөн дүү нар болон найз нөхөддөө талархаад баршгүй.
Маш олон хүмүүс Сэбү хотод аялангаа англи, хэл сурах хөтөлбөрийн талаар нийтлэг зүйл асуудагтай холбоотой бяцхан зөвлөмжийг хүргэж байна.
ЯАГААД СЭБҮ ХОТ ГЭЖ
Сэбү хот нь Филиппиний аялал жуулчлалын бүс бөгөөд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон сургуулиуд байрладаг. Сэбү хот нь аюулгүй, зардал хямд бас Сингапурын жишиг хот шиг хөгжиж бий.  Үнэхээр Англи Хэлийг сайж сурч амжилтаа, карьераа өсгөхөөр шийдсэн үйлчлүүлэгчиддээ бид яг тохирсон сургалт, кампусаа санал болгодог.
Харин гэр бүлээрээ, хосоороо, хамт олноороо эсхүл өөртөө цаг гаргахыг хүссэн аялангаа, англи хэлээ сайжруулах сонирхолтой хүмүүст чөлөөт байдлаар амьдрах нөхцөлийг бүрдүүлж, зочид буудалд байрлуулан сургалтаар хангаж өгдөг.
WINTER & SUMMER CAMP ХҮҮХДИЙН СУРГАЛТАД ХҮҮХДЭЭ ЯВУУЛБАЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ, СУРГАЛТЫГ НЬ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ?
Бид таны хүүхдийг насанд хүрсэн туршлагатай багштай хамт 1 сарын хугацаанд цуг байлгаж бүхий л цагт өөрийн хүүхэд шигээ анхаардаг. Хүүхэд бүр биеэ даахаас гадна Англи хэлээ ч сайжруулдаг. Угаасаа тэд минь хүний хайрыг татсан сэргэлэн цовоо байж чаддаг.
ГЭР БҮЛЭЭРЭЭ АЯЛАГЧДАД
Гэр бүлээрээ бяцхан хүүхдүүдтэйгээ аялж байгаа ээж, аав нарт туслаж хүүхэд асрагч болон өдөр өнжүүлэх санал болгодог.
Гэр бүлээрээ аялах хамгийн тохиромжтой улирал нь зун, өвлийн улирал юм. Мөн өвлийн улиралд утаанаас хол байж гэр бүлдээ цаг гаргах хамгийн гоё боломж бүрддэг.
НЭГ САР СЭБҮД АНГЛИ ХЭЛ СУРАХАД ҮР ДҮН ГАРАХ УУ ГЭЖ АСУУДАГ
Таны хичээл зүтгэл, зорилгоос 100% шалтгаалдаг ч бид үргэлж чиглүүлж өгдөг учраас гадаад хэл нь сайжраагүй хүн гэж байхгүй. Гэхдээ та зорилго тавиад боломжтой хугацаагаараа дулаан оронд АМЬДРАНГАА, Аялангаа англи хэлээ тасралтгүй сайжруулаарай. Эцэст нь хэлэхэд Филиппинчүүд найрсаг, сэтгэл хөдлөл өндөртэй, тусархуу хүмүүс байдаг тул таны Англи хэлийг чин сэтгэлээсээ сайжруулна, харин та хичээж хэлээ сураад үлгэр жишээ, зөв хандлага, сайхан инээмсэглэлээ харамгүй хайрлаарай.

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.