Филиппин улсад аялж, сурч, амьдаргаа оюутан менежер хийсэн хүндэт үйлчлүүлэгчийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу, бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний бие нь ODEnglish-р зуучлуулж гайхалтай байгаль болон аялал жуулчлалаараа олонд танигдсан Филиппин улсад байрлах Cebu International CEBU INTERNATIONAL ACADEMY сургуульд англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, IELTS шалгалтыг өгөхөөр зорин суралцаж төгссөн билээ.
ODEnglish-ийг сонгосон шалтгаан минь гэвэл асуулт гарах бүрд маш хурдан хугацаанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тусалж байсан бөгөөд Од эгч минь үргэлж холбоотой байж, бүхий л зүйлд сэтгэлээрээ дэмжсээр ирсээн 😇.
Сургуулийн тухайд гэвэл тус сургууль нь тав тухтай сургалтын орчин, зөв сургалтын систем, чадварлаг багш нар, найрсаг хамт олон мөн сурагч нартаа зориулж маш олон үйл ажиллагаанууд зохион байгуулдаг гэх мэт их олон давуу талтай.
Филиппин улсад байрлах хамгийн өндөр үзүүлэлттэй тус сургууль руу зуучлуулсандаа үнэхээр их сэтгэл хангалуун байгаа.
Эхлээд 1 сараар явсан боловч сургуульдаа хэтэрхий дассан учир дахин 1 сараар сунгахаар шийдэж үлдсээн 😜.
Суралцахынхаа хажуугаар мөн зөндөө аялаж, олон найз нөхөдтэй болж, цагийг үнэхээр дурсамжтай өнгөрөөж чадсан ❤️.
Зорьсон зорилгоо ч мөн биелүүлж, англи хэлнийхээ түвшинг ахиулж чадсандаа ч мөн баяртай байгаа.
Эхнээсээ авхуулаад бүхий л зүйлд тусалж дэмжиж байсан ODEnglish-дээ баярлалаа гэж хэлмээр байна ❤️

 

 

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.