Филиппиний топ сургуульд албан ёсоор тооцогддог EV Academy хүүхдийнхээ ирээдүйд баттай хөрөнгө оруулалт хийх боломжийг санал болгодог. Филиппиний Сэбү хотод байрлах тус сургууль нь 20 гаруй жилийн туршлагатай, Филиппиний ууган англи хэлний академиудын нэг бөгөөд олон улсын сурагчдын итгэлийг хүлээсэн мэргэжлийн боловсролын төв юм.
Яагаад EV Academy вэ?
20+ жилийн туршлага – Гадаад сурагчдад зориулсан англи хэлний сургалтын арвин их туршлагатай.
Олон улсын баталгаатай төв – IELTS-ийн шалгалтын албан ёсны төвтэй тул хүүхдийн ирээдүйн сурлага, гадаадад суралцах бэлтгэлд нөлөөлөх чухал ач холбогдолтой.
Өндөр зэрэглэлийн кампус – Хүүхдүүдэд тусгайлан зориулсан, аюулгүй, тав тухтай, иж бүрэн дэд бүтэцтэй кампустай.
Сэбү хотын давуу тал – Филиппиний хамгийн том аялал, боловсролын төвүүд байдаг бүс нутаг тул хүүхдэд соёл, аяллын шинэ туршлага хуримтлуулах боломжтой.
Хүүхдийн өвлийн кемпийн онцлог давуу тал
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт
Өдөр бүх ганцаарчилсан болон групп хичээлээр дамжуулан хүүхдийн сонсох, унших, ярих, бичих чадварыг тэнцвэртэй хөгжүүлдэг.
Соёл, аяллын хөтөлбөр
Хичээлээс гадна спорт, аялал, соёлын үйл ажиллагаагаар хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Аюулгүй, тав тухтай орчин
Өндөр зэрэглэлийн дотуур байр, 24 цагийн хамгаалалт, сувилагчийн үйлчилгээ, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс гээд бүхий л зүйлээр хангадаг.
Эцэг эхийн итгэлийг хүлээсэн боловсролын сонголт
EV Academy бол зөвхөн англи хэл заагаад зогсохгүй, хүүхдийн өөртөө итгэх итгэл, бие даах чадвар, олон үндэстний сурагчидтай харилцах харилцааны соёлыг хөгжүүлэхэд онцгой анхаардаг байгууллага юм. Хүүхэд тань зөвхөн англи хэл сураад зогсохгүй, дэлхийн иргэн болж төлөвших эхний алхмаа хийх болно.
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.