Австрали Улс дахь Боловсролын Систем

Австрали улс нь дэлхийд боловсролын өндөр стандарттай орнуудын нэг бөгөөд олон улсын оюутнуудаас хамгийн их сонгогддог улс юм. Судалгаа шинжилгээ, боловсролын чанар зэрэг олон үзүүлэлтээр Австралийн их, дээд сургуулиуд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Дэлхийн шилдэг 100 их сургуулийн 7 нь Австрали улсад байрладаг онцлогтой. Австрали улс боловсролыг үндсэн экспортын 4 бүтээгдэхүүний нэг гэж үзэж, сургалтын хөтөлбөрийн чанар, стандартыг өндөрт баримталдаг.

Австрали улсад нийтдээ 41 их, дээд сургуулиуд байдаг бөгөөд тэдгээрийн 37 нь төрийн өмчит их сургуулиуд юм. Тус улс нь дэлхийн боловсролын стандартын дагуу чанарын өндөр түвшинд сургалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар, Австрали улсад 6000 гаруй монгол оюутан суралцаж байна.

Шинэ Технологиуд

Австралийн технологийн салбар нь шинэ санаа, судалгаа шинжилгээний хурдацтай хөгжлийг агуулдаг бөгөөд тус улс шинэ зуунд интернэтийн холболтын тоогоороо дэлхийд тэргүүлсэн. Багшлах боловсон хүчин, сургалтын болон судалгаа шинжилгээний материаллаг бааз нь дэлхийн хамгийн өндөр түвшинд хүрсэн. Австрали улс шилмэл технологи бүхий лаборатори, анги танхим болон номын сантай бөгөөд шинэ технологийг амьдралд хурдан хэрэгжүүлдэг нь оюутнуудад хамгийн сайн нөхцөл боломжийг бүрдүүлдэг.

Австралийн Технологийн Үзүүлэн (Australian Technology Showcase – ATS) нь тус улсын дэвшилтэт мэргэшил болон шинэлэг технологийн эх уурхайг тодорхойлдог бөгөөд Австрали улсад олон орны оюутнууд суралцахыг татдаг хүчин зүйлсийн нэг юм. Сургуулийн дүүрэг бүр утасгүй интернэт сүлжээгээр хангагдсан бөгөөд оюутнуудад зөөврийн компьютер, интернет хосолсон үйлчилгээ санал болгодог. Мөн оюутнууд номын сангаас зөөврийн компьютер зээлж авах боломжтой.

Хүлээн Зөвшөөрөгдсөн Мэргэжил

Австралид эзэмшсэн мэргэжлийг олон улсад хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах боломжийг олгодог. Гадаадын мэргэшлийн хүлээн зөвшөөрөлтийн үндэсний алба (National Office of Overseas Skills Recognition – NOOSR) нь Австралийн Засгийн газрын дэргэдэх байгууллага бөгөөд тус байгууллага нь Австралид эзэмшсэн мэргэжлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Австрали улсад хэрэгжиж буй мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд нь Австралийн Мэргэжлийн Боловсролын Хүрээ (Australian Qualification Framework – AQF) дагуу хяналт тавигддаг бөгөөд энэ нь сургалтын чанарт хариуцлага хүлээж, мэргэжлийн ур чадварыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд барих зорилготой.

Номын Сан

Австралийн их сургуулиудын номын сан нь хамгийн сүүлийн үеийн ном, сэтгүүлээр баялаг бөгөөд оюутнуудад захиалж унших боломжийг олгодог. Оюутнууд номын сангаас номоо зээлж авах үед автоматаар шалгаж гарах боломжтой бөгөөд хуулийн сургуулийн номын сан нь гурван давхар бөгөөд Австрали, Канад, Америк, Их Британи, Шинэ Зеландын 100 гаруй жилийн өмнөх шүүхийн шийдвэрүүд болон сэтгүүлүүдийг агуулдаг.

Чанарын Баталгаа

Австрали улсад суралцаж буй оюутнууд болон тэдний эцэг эхүүд сургалтын чанар болон төлбөрт сэтгэл ханамжтай байдаг. Австралийн Засгийн газар нь гадаадын оюутнуудад сургалт явуулдаг сургуулиудыг тодорхой шаардлагуудыг хангасан нөхцөлд л бүртгэдэг. Үүний дагуу, сургалтын төв, сургуулиуд нь мэргэжилтнүүдийн боловсролын түвшинд тодорхой стандартыг баримталдаг бөгөөд оюутнуудад хамгийн сайн чанартай сургалт санал болгодог.

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.