Филиппинд англи хэлний сургалт нь дэлхий даяар хүмүүсийн хүсэл тэмүүлэл, карьерийн амжилтад дэмжлэг үзүүлэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд та түүнийг сурах замдаа олон боломж, шинэ туршлага, өөрийн чадваруудыг хөгжүүлэх боломжтой. Филиппинд англи хэл сурах нь таны гадаад орчинд амжилттай ажиллаж, аялж, суралцах боломжийг нээж, орчин үеийн дэлхийн хэлний мэдлэгийг эзэмшихэд тань туслах бөгөөд мэргэжлийн англи хэлний сургалт нь таны карьер болон хувийн амьдралд амжилттай алхах шат болж өгнө. Бизнесийн орчинд амжилт гаргах, дэлхийн хэмжээнд харилцаа холбоо тогтоох, олон соёлтой орчинд харилцаж сурах Филиппиний англи хэлний сургалт хамгийн тохиромжтой бөгөөд олон улсын түвшний мэдлэг, ур чадвараа ахиулж, дэлхийн аль ч өнцөгт өөрийгөө таниулахад гүүр нь болно.

Англи Хэлийг сайж сурч амжилтаа, карьераа өсгөхөөр шийдсэн үйлчлүүлэгчиддээ бид яг тохирсон сургалт, кампусаа санал болгодог. Хэл сурах нь тухайн хүний хичээл зүтгэл, зорилгоос 100% шалтгаалдаг ч бид үргэлж чиглүүлж өгдөг учраас гадаад хэл нь сайжраагүй хүн гэж байхгүй. Та зорилго тавиад боломжтой хугацаагаараа дулаан оронд АМЬДРАНГАА, Аялангаа англи хэлээ тасралтгүй сайжруулах бүрэн боломжтой.

Насанд хүрэгчдийн сургалт нь 7 хоног бүр хамрагдах боломжтой байдаг тул оюутнуудын хүсэл, сонирхол, цаг, санхүүгийн байдалд нь тохируулан тогтмол зохион байгуулж байна.

Англи хэлний вакум сургалт: Англи хэлний дөрвөн ур чадвар, академик мэдлэг, IELTS, мэргэжлийн англи хэл, бизнесийн англи хэл, олон улсын соёл хоорондын харилцаа зэрэг тал бүрийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Төлбөрт багтсан зүйлс: нэг сарын өдрийн 8-10 цагийн хичээлийн сургалтын төлбөр, оюутны дотуур байр, өдрийн 3 удаагийн буфет хоол багтсан.

Үнэд багтаагүй зүйлс: Онгоцны билет, орон нутгийн хэрэглээний зардал, халаасны мөнгө.

Долоо хоног бүрийн Даваа гарагт шинэ анги эхлэх бөгөөд та сурах хугацаанаасаа дор хаяж 1 сарын өмнө бүртгүүлээрэй.

  • IELTS-ын оноо авах сургалт: Богино хугацаанд Англи хэлний IELTS оноо авч, гадаадын их сургуульд Бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрт суралцах зорилготой залууст зориулсан хамгийн үр дүнтэй сургалт.
  • Бизнесийн англи хэл: Бизнесээ хөгжүүлж, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд англи хэлний мэдлэг дутуу байгаа бол бидний сургалт танд туслах болно.
  • Төрийн албаны англи хэл: Төрийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, англиар албан бичиг хөтлөх чадварыг хөгжүүлэх сургалт.
  • Гадаад хэлний багш нар болон Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэгч багш нарын мэргэжлийн англи хэл: Англи хэлний болон Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн багш нарт зориулсан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт.
  • Аяллын англи хэл: Олон орноор аялж, шоппинг хийхэд хэлний бэрхшээлгүйгээр англиар ярилцаж чаддаг болох сургалт.
  • Гэр бүлийн англи хэл: Хүүхдийнхээ болон өөрийнхөө цагийг зохицуулан гэр бүлээрээ мартагдашгүй дурсамж бүтээхэд бид танд туслах болно. Танай санхүүгийн нөхцөлд тохирсон сургалтын багцуудыг санал болгож, бүх бэлтгэлийг бүрэн хариуцах болно.
  • Ахмадын англи хэл: Ахимаг насныханд зориулсан, ач, гучтайгаа англиар харилцах боломжийг олгох уян хатан сургалт.
  • Байгууллагын англи хэл: Байгууллагаараа гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, байгууллагынхаа англи хэлийг чадавхжуулах урт, богино хугацааны сургалт.
  • Их сургуулийн оюутнууд болон 10 жилийн анги хамт олны хэлний мэдлэгээ жигд сайжруулах дадлага: Анги хамт олноороо багийн түвшинд англи хэлний мэдлэгээ жигд сайжруулах сургалт.
  • Найзуудын англи хэл: Чөлөөт цагаараа найзуудтайгаа аялангаа, англи хэлийг урт, богино хугацаанд сурах хүсэлтэй хүмүүст зориулсан англи хэлний сургалт.
  • Англи хэлний зуны вакуумжуулсан сургалт: 8-17 насны хүүхдүүдэд зориулан, зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх, гар утасны хэрэглээг багасгаж англи хэл сурах, аялж өнгөрөөх хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан зуны вакуум сургалт.

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.