Гэр бүл насанд хүрэгчдэд зориулсан англи хэлний сургууль. Олон жилийн туршлагатай хамт олонтой ба 2023 онд Сэбү арал дээр B’Cebu сургуулийг байгуулсан.
Хүүхдэд зориулсан англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр
B’Cebu Junior Camp нь 8–17 насны хүүхдүүдэд зориулсан англи хэлний богино хугацааны эрчимжүүлсэн хөтөлбөр бөгөөд хүүхдийн хэлний чадварыг бүх талаар хөгжүүлэх зорилготой. Тус хөтөлбөр нь Филиппиний Себү хотын Мактанд байрладаг орчин үеийн, тав тухтай сургалтын төвд зохион байгуулагддаг. Хөтөлбөрийн гол онцлог нь 1:1 ангиуд, групп сургалт, оройн цагийн давтлага, код бичих хичээл, клубийн үйл ажиллагаа зэргийг хослуулсан бүтээлч сургалтын орчинг бүрдүүлдэгт оршино.
Өдөр бүрийн сургалт нь унших, бичих, ярих, сонсох дөрвөн үндсэн чадварыг хөгжүүлэх дөрвөн удаагийн 1:1 хичээлээс бүрдэнэ. Үүн дээр нэмэгдэн англи хэлний багц хичээл болон LEGO Education Spike Prime платформ дээр суурилсан код бичих групп хичээл орно. Оройн цагаар хүүхдүүд үг цээжлэх, эссэ бичих чадвараа хөгжүүлэх давтлагад хамрагддаг. Мөн хүүхдүүдийн сонирхол, авьяас чадварт нийцсэн клубийн хөтөлбөрүүд өдөр бүр явагддаг бөгөөд англи дуу, өгүүллэг, кино, тайзны урлаг зэрэг сэдвээр хүүхдүүд хамтран суралцдаг.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сурагчид амралтын өдрүүдээр Себү хотын аялал, далайн аялал, соёлын солилцооны арга хэмжээнд оролцох боломжтой. Энэ нь англи хэлээ бодит нөхцөлд ашиглаж сурах, олон орны хүүхдүүдтэй нөхөрлөх, өөрийн соёлыг таниулах зэрэг чадварыг давхар хөгжүүлдэг.
Сургуулийн байр нь 2023 онд шинээр ашиглалтад орсон бөгөөд тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлсэн. Өрөөнүүд нь хувийн ариун цэврийн өрөөтэй, халуун усны халаагч, хувцас хатаагч, бичгийн ширээ, номын тавиур зэрэг өдөр тутмын хэрэгцээг хангах бүх тоноглолтой. Кампус дотроо номын сан, спорт заал, усан бассейн, фитнес, кафе, дэлгүүр зэрэг олон талт үйлчилгээтэй. Мөн хүүхдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, долоо хоног бүр эрүүл мэндийн үзлэг, өдөр тутмын ирцийн хяналт, суралцах явцын тайланг тогтмол гаргаж, эцэг эхтэй холбоотой байж ажилладаг.
B’Cebu Junior Camp нь хүүхэд бүрийн сурч хөгжих хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан бүтээлч, аюулгүй, эрүүл орчинг бүрдүүлж, англи хэлний бодит хэрэглээг дадал болгоход чиглэсэн шилдэг хөтөлбөр юм.
Сургуулийн нэр / нэг сарын төлбөр энгийн англи / USD | 3 ортой өрөө | 2 ортой өрөө | 1 ортой өрөө | Хүүхдийн багц |
BCebu academy | $1,650 | $1,750 | $2,150 | $2,800 |
© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.