RMIT их сургууль нь Австралийн Мельбурн хотод байрладаг улсынсудалгааны их сургууль юм. 1887 онд үүсгэн байгуулсан RMIT их сургууль нь Австралийн аж үйлдвэрийн хувьсгалын дараагаар урлаг, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хичээллэдэг шөнийн сургуулиар анх үйл ажиллагаагааа эхлүүлж байжээ.

Тус сургууль нь анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш 100 гаруй жилийн турш хувийн коллеж байсан бөгөөд 1992 онд Филиппийн Технологийн Дээд Сургуультай нэгдэж улсын их сургууль болсон байна.

RMIT их сургууль нь Архитектур, Боловсрол, Инженерчлэл, Хөгжил, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн систем; Бизнес ба менежмент; Харилцаа холбоо, медиа судлал, Урлаг, дизайны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч их сургууль юм.

 

Melbourne city campus:

Мельбурн хотны кампуст 45,000 оюутнууд, бүх төрлийн мэргэжлийн чиглэлээр суралцдаг ба тус оюутны хотхон нь 100 гаруй жилийн турш их сургуулийн салшгүй хэсэг байсаар ирсэн байна.

RMIT-ийн барилга байгууламж нь орчин үеийн их сургуулийн амьдралын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тасралтгүй хөгжиж, өргөжиж ирсэн.

 

Melbourne Bundoora campus:

Мельбурн хотын Бундора хотхон нь Мельбурн хотын төвөөс зүүн хойд зүгт 18 км зайд нээлттэй орчин, уугуул цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн хэсэгт байдаг. Тус кампус нь Plenty Road-ийн хоёр талд Зүүн ба Баруун гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байрладаг ба RMIT-ийн инженерчлэл, эрүүл мэнд, анагаах ухаан, боловсролын  чиглэлийн ихэнх хөтөлбөрүүд тус кампус дээр явагддаг.

 

Brunswick campus:

Тус хотхон нь Сиднейн замаас хэдхэн минутын зайд байрладаг ба дэлгүүр, ресторан, паб, зах бүхий газруудтай. Боловсролын чиглэлээр суралцдаг оюутнууд болон нэхмэлийн технологи, загвар, бараа бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний хөгжил зэрэг дизайнтай холбоотой олон хөтөлбөр, судалгааны ажил хийдэг.

 

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.