Б.Номингэрэл

За сайн байцгаана уу? Энийг уншиж байгаа өдрийн мэндийг хүргэе ээ.
Миний хувьд Од багшийнхаа академиар филиппин улсын Сэбү хотыг зорьж суралцсан нь миний хийж байсан хамгийн оновчтой шийдвэрүүдийн нэг байсан юм.
Хэзээ ч мартагдашгүй мэдлэг чадвар мөн олон сайхан дурсамж бүтээж байгаад ирсэн.
Олон орны үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж ганцхан сар хамт байсан хэр нь үнэхээр дасаж сайхан найзууд болсоо. Миний хувьд ихэнхтэй нь холбоотой дахин уулзах өдрөө товлон суудаг.
Энэ зун ч бас Odenglish-р дахин явж уулзахаар товлосон гадаад найзууд болон дахин шинэ хүмүүстэй уулзана хэмээн бодож байна.
Мөн би яагаад дахин Odenglish-г сонгон үйлчлүүлэх гэж байгаа вэ гэвэл Од багш маань хариуцан авч явж байгаа хүмүүстээ гэр бүлийнхээ гишүүн мэт чинь сэтгэлээсээ хандаж байгаа нь илт мэдрэгддэг.
Хамт байсан 1 сарын хугацаанд Од багш маань ээж шиг минь санагддаг байлаа. Өвдөх үед асуудалд орох үед манай хүүхдийг хэн яаж байна гээд л хаана ч хамгаалж,өмөөрч, асарч байсан. Мөн үйлчилгээ чанар сайтайгаас гадна үнэ төлбөрийн хувьд тун боломжийн.
Очсон эхний 7 хоногтоо л огт ярьж чадахгүйгээс ямар ч асуудалгүй ярьдаг болсон байсан даа. Мөн өөр орчинд олон өөр соёл иргэншилтэй хүмүүстэй байснаараа өөрийгөө таньж мэдэж улам илүү нээлттэй ахисан түвшинд очдог юм байна лээ.
Хэзээ ч мартагдашгүй буцаад очмоор олон сайхан дурсамжийг Сэбү хотод Odenglish тээ өнгөрүүлсэн дээ чинь сэтгэлээсээ баяртай байна. Miyo Nâ

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.