Филиппин улсын англи хэлний сургуулиудад сурагчдын зун, өвлийн амралтад зориулсан Англи хэлний вакум сургалтыг зохион байгуулдаг.

НАСНЫ АНГИЛАЛ ХӨТӨЛБӨР ЭХЛЭХ ХУГАЦАА

  • 8-17 нас
  • 2025.06.14, 21, 28,
  • 2025.07.12, 26

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

  • EV Academy сургууль (2-3 хүүхэд велла хэлбэрийн сургуулийн байранд 1 өрөөнд) өдөрт 12 цагийн хичээлтэй, өдөр бүр шинэ үгийн шалгалттай, долоо хоног бүр аяллын хөтөлбөртэй.
  • CIA сургууль (2-3 хүүхэд зочид буудлын 1 өрөөнд) өдөрт 8 цагийн хичээлтэй, өдөр бүр шинэ үгийн шалгалттай, долоо хоног бүр аяллын хөтөлбөртэй.
  • QQEnglish сургууль (2 хүүхэд зочид буудлын 1 өрөөнд) өдөрт 8 цагийн хичээлтэй, долоо хоног бүр аяллын хөтөлбөртэй.
  • B’Cebu сургууль (4 хүүхэд сургуулийн оюутны байранд 1 өрөөнд) өдөрт 8 цагийн хичээлтэй, өдөр бүр шинэ үгийн шалгалттай, долоо хоног бүр аяллын хөтөлбөртэй.

ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

  • Өмнө нь манайд суралцаж байсан хүүхдүүд $300 хөнгөлөлттэй
  • Нэг айлын хүүхдүүд, хамаатнууд, найзууд тус бүр $100-$200 хөнгөлөлттэй.

ТӨЛБӨРТ БАГТСАН ЗҮЙЛС

Филиппин талын сургалтын төлбөрт дараах зүйлс багтдаг. Үүнд: Бүртгэлийн хураамж, Сургалтын төлбөр, Бямба, Ням гараг бүрийн аяллын төлбөр, Оршин суух зөвшөөрлийн хураамж, Ном сурах бичиг, Тог усны мөнгө, Орон нутгийн зардал, тав тухтай байр, 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп анги, 2 цагийн бие даалт, 2 цагийн илтгэх урлаг Спорт хичээл, Өдрийн 3 удаагийн буфет хоол, Өрөөний цэвэрлэгээ, Хувцас угаалга, 24 цагийн сувилагч, Туслах багш, 24 цагийн харуул хамгаалалт, Фитнес, Бассейн, Сагсны талбай, Биллярд, Кино театр, теннис бусад.

Хүүхдийн сургалтын талаар зөвлөгөө

Хамгийн түрүүнд сургуулиа зөв сонгох нь маш чухал. Үүнээс хүүхдийн эрүүл аюулгүй тайван орчинд суралцах цаашлаад англи хэлний түвшин ахихад шууд нөлөөлнө. Хүүхдийнхээ англи хэлний суурийг зөв тавих нь түүний ирээдүйн боловсрол, олон улсад суралцах, ажиллах боломжийг нээж өгдөг чухал алхам болно. Филиппинд зохион байгуулагддаг вакум сургалтын хөтөлбөрүүд нь өдөрт олон цагаар зөвхөн англиар ярьж, суралцах орчинг бүрдүүлдэг тул хүүхдийн хэлний мэдлэгийг богино хугацаанд эрчимтэй сайжруулахад онцгой үр дүнтэй байдаг.

Сургалтын хөтөлбөрийн онцлог:

  • Насны онцлогт тохирсон ганцаарчилсан болон групп хичээлүүд

  • Өдөр бүр шинэ үг цээжлүүлэх дасгал, шалгалтууд

  • Хүүхдийн нас, түвшинд тохируулсан тоглоом, хичээл хосолсон аргачлал

  • Амралтын өдрүүдэд аялал, зугаалга, соёлын үйл ажиллагаа

Яагаад Филиппинд сурах вэ?

  • Англи хэл албан ёсны хэл тул өдөр тутам хэрэглэгддэг байгалийн орчин бүрддэг

  • Сургалтын агуулга нь зөвхөн номон дээр тулгуурлахаас илүүтэйгээр харилцаа, илтгэх ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэдэг

  • Хүүхдүүд өөрсдийн насны олон улсын найзуудтай болж, соёлын олон талт ойлголт, хамтын ажиллагааны чадварт суралцдаг

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

  • Хүүхдийнхээ нас, сэтгэлзүйн онцлогт тохирсон сургуулийг сонгох

  • Сургалтын ачаалал, аюулгүй байдал, байгал орчны нөхцлийг урьдчилан судалж, албан ёсны итгэмжлэгдсэн агентлагтай хамтран бэлтгэх

  • Хүүхдээ сэтгэл санааны хувьд бэлтгэж, богино хугацаанд гэрээсээ хол байх талаар тайлбарлаж ойлгуулах

  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцуулахыг дэмжих — энэ нь хэлний хэрэглээг бодит нөхцөлд сайжруулдаг

Хүүхдийн тань хэлний чадвар сайжраад зогсохгүй, бие даах чадвар, харилцаа, соёлын ойлголт зэрэг олон чадвар зэрэг хөгждөг нь энэ хөтөлбөрийн хамгийн том давуу тал юм.

Элсэлтийн огноо ба Насны ангилал

  • Нас: 8–17 нас

Хөнгөлөлт / Урамшуулал

  • Урьд нь манайхаар суралцсан хүүхдүүдэд $300 хөнгөлөлт

  • Нэг айлын хүүхдүүд, хамаатнууд, найзууд хамт бүртгүүлбэл $100–$200 хөнгөлөлт

Төлбөрт багтсан зүйлс

  • Бүртгэлийн хураамж, Сургалтын төлбөр

  • Бямба, Ням гарагийн аялал

  • Оршин суух зөвшөөрөл

  • Ном, материал

  • Тог, ус, орон нутгийн зардал

  • Ганцаарчилсан (4 цаг), групп хичээл (4 цаг)

  • Бие даалт (2 цаг), Илтгэх урлаг / спорт хичээл (2 цаг)

  • Буфет хоол (өдөрт 3 удаа)

  • Өрөөний цэвэрлэгээ, хувцас угаалга

  • 24 цагийн сувилагч, туслах багш, харуулал хамгаалалт

  • Фитнес, бассейн, сагсны талбай, кино театр, теннис гэх мэт олон зүйлс багтсан.

Төлбөрт багтаагүй зүйлс

  • Онгоцны билет

  • Халаасны мөнгө

  • 15 наснаас доош хүүхдүүдэд филиппиний хил дээр төлөх WEG хураамж

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.